Бизнес Академи

Бизнес Академи нь таныг бизнесээ амжилттай удирдан явуулахад тань дэмжлэг үзүүлэх бизнесийн суурь мэдлэг олгох сургалтуудыг санал болгодог. Манай хөтөлбөрийн хүрээнд санал болгож буй сургалтуудаар олж авч буй мэдлэгээ амдьралд хэрэгжүүлснээр танд мэргэжлийн түвшинд бизнесээ удирдах боломж нээгдэнэ. Практик мэдлэг нь өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд илүү хялбар дөхөм байдаг билээ.


Хөтөлбөрийн оролцогчид нь сургалтуудад тодорхой дарааллын дагуу хамрагддаг. Хөтөлбөрт орсон эсэхээс үл хамааран манай сургалтууд (Бизнесийн удирлагын сургалтаас бусад) сонирхсон хэн бүхэнд нээлттэй байдаг.

Манай Бизнес Академиас оролцогчиддоо  хөтөлбөрийн турш дараах 4 үндсэн, дөрвөөс таван өдрийн танхимын сургалтыг санал болгодог.

  1. Бизнесийн удирдлага
  2. Санхүүгийн менежемент
  3. Маркетинг
  4. Хамт олноо удирдах

Түүнээс гадна бизнес эрхлэгч та олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдийн нэмэлт сургалтуудад хамрагдах боломжтой. Сургалтуудын талаарх мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Design ohne Titel (2).png

Б.Ундрам

"Бэстмадер" ХХК

“ BPN-ийн сургалтууд ойлгоход амархан бөгөөд хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд хялбар. Хэрэв хэрэгжүүлж чадахгүй бол эргэж холбогдоход үргэлж нээлттэй, сургалтын дараа ч эргэх холбоо сайтай зэрэг олон давуу талуудтай.

Сургалтаар удирдлага буюу “Онгоцны нисгэгч” хүнд хэрэг болох бүхий л арга барилуудыг заасан ба миний ажил, бизнесийн төлөвлөгөө илүү тодорхой бас хялбар болсон. ”

Б.Ундрам, "Бэстмадер" ХХК

Login