Бизнес эрхлэгчдийн сэтгэгдэл

Coaching Bild1.jpg

Л.Зул

BPN -ийн хөтөлбөрийн оролцогч DEW брэндийн үүсгэн байгуулагч

2020 оны 7 сараас BPN-ийн хөтөлбөрийн 2 удаагийн Workshop-д хамрагдсанаар урд өмнө нь сонсож байгаагүй боловч яг эрхэлж буй бизнест минь тохирсон хэрэгтэй мэдээллүүдийг олж авснаар BPN-ий хөтөлбөрийн оролцогч болохоор шийдсэн билээ. BPN хөтөлбөрт хамрагдсанаар “Зах зээлд чиглэсэн компани удирдлага”, “Цагийн менежмент”, “Хамт олноо урам зоригжуулах” сэдэвт сургалтуудад хамрагдсан бөгөөд тухайн сургалтуудад хамрагдсанаар эрхэлж буй бизнесээс гадна хувь хүний хөгжилд минь маш их ахиц, дэвшил гарч байгааг дуулгахад таатай байна. Мөн BPN-ий найрсаг хамт олон хөтөлбөрийн оролцогчдынхоо ажлын байранд зочлон, тухайн салбар бүрт нь тохирсон зөвлөгөөг хүргэж, онол практик хослуулан оролцогч нэг бүртэй илүү ойр дотно харилцдаг нь жижиг дунд бизнес эрхлэгч бид бүгдэд алдаж болохгүй алтан боломж юм.

Хөтөлбөрийн оролцогч болсноор 6 удаагийн үнэ төлбөргүй көүчинг үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон бөгөөд цар тахлаас улбаатай энэ хүнд хэцүү цаг үед тохирсон, хэрэгжүүлж болохуйц үнэтэй зөвлөгөө өгч байгаа нь хямралыг давж туулан бизнесээ аварч үлдэх цаашлаад бизнесээ хэрхэн амжилттайгаар удирдах үйл явцад минь маш их тус нэмэр болж байгаа. Мөн цаашлаад алсын хараагаа хэрхэн зөв тодорхойлж түүндээ ямар арга замаар хүрэх, санхүүгээ хэрхэн сахилга баттайгаар удирдах, бизнестээ хөрөнгө оруулах гэх мэт маш олон үнэ цэнтэй мэдээллүүдийг ойлгомжтой, сонирхолтой, таатай мөн зөв системтэйгээр сургалт, семинар зохион байгуулан бизнес эрхлэгч бид бүгдэд хүргэдэг BPN-ий найрсаг хамт олон болон Швейцар экспертүүддээ маш их талархаж буйгаа илэрхийлье.

Design ohne Titel (4).png

Б.Энхзул

Алтан элч ХХК-ийн үүсгэн байгуулагч

Миний хувьд 2019 оноос BPN-ийн хөтөлбөрийн оролцогч болж, сургалт, зөвлөгөө болон бизнес аялалд хамрагдаж, өөрийн үйл ажиллагаа болон хувь хүний хөгжлийн түвшинд мэдэгдэхүйц хөгжил, дэвшлийг авч явна гэж дүгнэдэг.

Монголынхоо бизнес эрхлэгчдийг дэмжин, мэргэжлийн туршлагатай хүнээс өөрийн ажлын байран дээрээ суралцах боломжийг бүрдүүлсэн та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлье.

Seminare_1_Bumtsend.JPG

М.Бумцэнд

“Чиглэл” ХХК-ийн захирал

«Өдий олон жил бизнес эрхлэхдээ өөрийн цалинг компаниасаа хэрэгцээнийхээ хирээр дураараа авч байсан. Санхүүгийн сургалтад сууснаасаа хойш сард хэрэглэж байгаа мөнгөө тооцож үзтэл асар их хэмжээний тоо гарсан. Түүнээс хойш хувийн болон компанийн хэрэглээг заагласан.»

Design ohne Titel (3).png

О.Отгонжаргал

Санжайн хишиг ХХК -ийн гүйцэтгэх захирал

BPN-ийн гол үйлчилгээний нэг болох бизнес көүчинг маш сонирхолтой болдог. Бидний хүссэн, шаардлагатай сэдэв дээр биднээс асуулт асууж ойлгуулах замаар көүчинг эхэлнэ. Үүний дараа уг асуудлыг илүү тодорхой, нарийн, цогцоор нь харахад туслах ажлыг хамтдаа хийдэг. Харин ойлгосноо илүү сайжруулах, хэрэгжүүлэх нь тухайн бизнес эрхлэгчийн даалгавар болдог.

Миний хувьд бизнесийн нэг чухал зорилт болох алсын харааг тодорхойлох көүчинг үйлчилгээ авсандаа сэтгэл маш хангалуун байна.

MN 238.2022 GARID Doljinsuren (1).JPG

Г.Должинсүрэн

Натуршутц Монгол ХХК-ийн захирал

Байгууллагын хөдөлгөх хүч болох багаараа ''Management Training'' сургалтад хамрагдаж нэг өдрийг маш үр өгөөжтэй өнгөрөөлөө.

Багийн гишүүд маань байгууллагын эрхэм зорилго, алсын хараагаа удирдлага болгон түүндээ хөтлөгдөн ажиллах нь тэдэнд илүү урам өгдөг талаар мэдлээ.

Мөн манай байгууллага ямар соёлтой болох, нэн түрүүнд байгууллагын соёлоо зөв тодорхойлох, соёлоо багийн гишүүдээ хүргэх нь маш чухал юм байна гэсэн ойлголтыг авч, эргэцүүлэн бодоход хүргэсэн тархи сэргээсэн сургалт байлаа .

Цаашид байгууллагын соёлоо эрүүл, зөвөөр төлөвшүүлэх нь багийн гишүүдэд эрч хүчтэй, урам зоригтой ажиллах боломжтой мөн ажлын бүтээмжээ өндөр болгох хөшүүргэ юм байна гэдийг олж мэдсэн.

Ажлын талбарт багийн гишүүд бусад гишүүдтэй хэрхэн амжилттай хамтарч ажиллах боломжтой, мөн хувь хүнийхээ ур чадварыг таньсан, өөрийгөө хэн вэ? Ямар арга барилтай хүн вэ? Ямар чадвараа ажлын талбарт хөгжүүлэх нь ажлаа өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэхэд эергээр нөлөөлөх боломжтой олж харсан нь олзуурхалтай.

 

Login