Зохиогчийн эрх

Вэб хуудасны бүхий л мэдээлэл, агуулга болон зурагнууд нь BPN олон улсын байгууллагын өмч бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно. Мэдээлэл ашиглах тохиолдолд зохиогчоос бичгээр албан ёсны зөвшөөрөл авна.

 

Бидний тухай

BPN буюу Мэргэжлийн Бизнесийн Сүлжээ нь 1999 онд бизнес эрхлэгч Юрг Оппрехтийн үүсгэн байгуулсан Швейцарьт төвтэй сан буюу ашгийн бус байгууллага юм.

Бид хөгжих чадвар, хүсэл эрмэлзэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжин ажилладаг. Манай байгууллагын зорилго нь хөтөлбөр хэрэгжиж буй улс орнууддаа аль болох олон тооны тогтвортой ажлын байр, нэмүү өртөг бий болгоход оршино. Ингэснээр эдийн засгийг хөгжүүлж, ядууралтай тэмцэж чадна. Хөгжлийн түлхүүр нь ирээдүйд бизнестээ хөрөнгө оруулалт хийж, компаниа хөгжүүлдэг тухайн улс орны бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс BPN чадварлаг бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

BPN одоогоор Киргиз, Никарагуа, Руанда, Монгол болон Гүрж зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна.

Login