Бизнес эрхлэгчдийн нийгэмлэг

BPN-ийн бизнес эрхлэгчдийн нийгэмлэг нь бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох гүүр нь бөгөөд бизнес эрхлэгчид  харилцан бизнесийн туршлага солилцох, бусад бизнесийн боломжуудыг олж харах, хамтран ажиллах зорилготой үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчлэх байгууллага юм.

                                                                             Networking Туршлага солилцох Үйлдвэртэй танилцах.png

Нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд гишүүддээ зориулан дотоодын болон гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран мэдлэг, туршлага солилцох олон талт арга хэмжээнүүд болон Швейцар Улс руу Бизнес аялалыг зохион байгуулан ажиллаж байна.

BPN-ийн хөтөлбөрийн оролцогчид нь тус нийгэмлэгийн гишүүн болох боломжтой бөгөөд  үйл ажиллагааг амжилттай явуулахад нийгэмлэгийн гишүүн бүрийн оролцоо, идэвх санаачилга чухал үүрэгтэй байдаг.

Нийгэмлэг нь жилийн гишүүнчлэлийн хураамжтай байх бөгөөд гишүүнээр элсэхийг хүсвэл та доорх холбоосоор хандана уу.

                                 

Зураг дээр дарж томруулах боломжтой.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

 

Швейцарын бизнес аялал 2023

"Цагаан сар" үзэсгэлэн худалдаа

 

Networking Event

 

Үйлдвэртэй танилцах уулзалт

 

Швейцар технологийн зөвлөх

Design ohne Titel (5).png

Б.Оюунхишиг

"Мойлай Ворлд" ХХК-ийн захирал

Миний бие BPN байгууллагатай 2021 оноос эхлэн албан ёсоор гэрээ хийн, хөтөлбөрт нь хамрагдаж эхэлсэн бөгөөд BPN-ийн бизнесийн удирдлагын сургалтуудад хамрагдаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

2 жилийн хугацаанд бүх сургалтууддаа суусны дараа маш цэгцтэй, ойлгомжтой, симтэйгээ, санхүүгийн тооцоололтой байх бүх талын мэдлэгийг бүрэн эзэмшсэн байна гэдэгтээ итгэлтэй байна.

Цаг үеэ олсон зөв мэдлэг, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг өгч байгаа BPN-ийн хамт олондоо баярлалаа.

Login