Хөтөлбөрт хамрагдах боломж

Та бизнесээ мэргэжлийн түвшинд удирдан, амжилтанд хүргэж, бизнес эрхлэх чадавхи, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсвэл, та бидэнд хандана уу.


BPN-ийн хөтөлбөр

BPN нь цаашид бизнесээ хөгжүүлэх чадавхитай, үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийж, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй бизнес эрхлэгчийг хөтөлбөртөө хамруулан дэмжин ажилладаг. Бизнес эрхлэгч та манай хөтөлбөрт хамрагдсанаар тусгайлсан бизнес зөвлөгөө, бизнесийн удирдлагын суурь мэдлэг олгох сургалтууд, бусад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, туршлага солилцох болон тоног төхөөрөмжийн зээл авах боломжтой.

Хөтөлбөрт оролцоход тавигдах шаардлагыг эндээс авна уу.

Хөтөлбөрт хамрагдахдаа та бидэнтэй гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сургалт, зөвлөгөө, нийгэмлэг болон зээлийн талаарх зохицуулалтууд тусгагдсан байна.


Сургалтад хамрагдах

Хамтран ажиллах гэрээнээс үл шалтгаалан та манай сургалтуудад хамрагдах боломжтой. Бизнес академийнхаа хүрээнд танд бизнесийн удирдлагын төрөл бүрийн сэдвээр сургалтууд санал болгож байна.

Сургалтын талаарх мэдээллийг эндээс харна уу.

Сургалт болох хугацааг эндээс харна уу.

MN 238.2022 GARID Doljinsuren (1).JPG

Г.Должинсүрэн

Натуршутц Монгол ХХК-ийн захирал

Байгууллагын хөдөлгөх хүч болох багаараа ''Management Training'' сургалтад хамрагдаж нэг өдрийг маш үр өгөөжтэй өнгөрөөлөө.

Багийн гишүүд маань байгууллагын эрхэм зорилго, алсын хараагаа удирдлага болгон түүндээ хөтлөгдөн ажиллах нь тэдэнд илүү урам өгдөг талаар мэдлээ.

Мөн манай байгууллага ямар соёлтой болох, нэн түрүүнд байгууллагын соёлоо зөв тодорхойлох, соёлоо багийн гишүүдээ хүргэх нь маш чухал юм байна гэсэн ойлголтыг авч, эргэцүүлэн бодоход хүргэсэн тархи сэргээсэн сургалт байлаа .

Цаашид байгууллагын соёлоо эрүүл, зөвөөр төлөвшүүлэх нь багийн гишүүдэд эрч хүчтэй, урам зоригтой ажиллах боломжтой мөн ажлын бүтээмжээ өндөр болгох хөшүүргэ юм байна гэдийг олж мэдсэн.

Ажлын талбарт багийн гишүүд бусад гишүүдтэй хэрхэн амжилттай хамтарч ажиллах боломжтой, мөн хувь хүнийхээ ур чадварыг таньсан, өөрийгөө хэн вэ? Ямар арга барилтай хүн вэ? Ямар чадвараа ажлын талбарт хөгжүүлэх нь ажлаа өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэхэд эергээр нөлөөлөх боломжтой олж харсан нь олзуурхалтай.

 

Login