Хөтөлбөрийн оролцогчдын танилцуулга

OO-UNU97UR-VZ2DR9I-S1VA6GM-S5.jpg

                                “Нүүдэлчний соёл” ХХК

Нүүдэлчний соёл компани нь 2001 оноос хойш уран дархан утсан сүлжмэл, хөөмлийн аргаар орчин үеийн хэв маягтай гоёл чимэглэл урлах Master craft уран дархны гар урлал болон Made with love бэлэг дурсгалын дэлгүүр, өөрсдийн дэргэдэх хэвлэлийн үйлдвэртээ хувь хүн албан байгууллагын захиалгыг хурдан шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх хэвлэлийн үйлчилгээ гэх үндсэн 3 чиглэл шугамын дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тус компани нь 2019 оноос эхлэн BPN-ийн хөтөлбөрт хамрагдан бизнесийн удирдлагын түвшинд сургалт зөвлөгөө авч байна.

                                                                                                                                              Master craft уран дархны гар урлал

Master craft уран дархан утсан сүлжмэл, хөөмлийн аргаар шашны хэрэглэл, мөнгөн аяга, хэт хутга зэргээс гадна орчин үеийн хэв маягтай гоёл чимэглэл, ахуйн хэрэглэл, өнгөт эдлэлийн засвар өнгөлгөө зэргийг хэрэглэгчийн хүссэн захиалгын дагуу өндөр ур чадвараар урлаж байна.   

1.jpg2.jpg “Нүүдэлчний соёл ХХК” Master craft гар урлалын бүтээлүүд

                                                                                                                                                  Made with Love бэлэг дурсгалын дэлгүүр  

Монгол залуусын ур ухаан шингэсэн, цаг үеийн трендэд нийцсэн шинэлэг контентыг үндэсний элементүүдтэй төгс хослуулан өдөр тутмын хэрэглээ болгох, баярын бэлгийн сонголтдоо сонгоход төгс зохицох шинэлэг бэлгийн саналуудыг коллекц хэлбэрээр хэрэглэгчдэд санал болгож ажилладаг.  

1. Эрхэмсэг цуврал

Монголчуудын уламжлалт гоо зүйн мэдрэмжийг өвөрмөцөөр илэрхийлж, монгол зургийн аргаар, өнгө будгийн сонирхолтой нийлэмжээр уран зургуудыг зурж, өөрийн контентыг бий болгосон.  

3.jpg

Эрхэмсэг цувралын бүтээгдэхүүнүүд

4.jpg                       5.jpg                          6.jpg

Эрхэмсэг цуврал халуун баригч сав        Эрхэмсэг цуврал халуун баригч сав                        Эрхэмсэг цуврал аяганы суурь                                                                         

2. Оддын зөн ордны цуврал 

Арван хоёр ордын бэлгэдлийг ахуй болон домгийн амьтдаар төлөөлүүлэн, ордын зан төлөвийг илтгэх дүрүүдтэй холбон, монгол зургийн аргаар зурсан.

10.jpg 12.jpg

Оддын зөн ордны цуврал шаазан аяга                                     Оддын зөн ордны цуврал мауз пад                         

                                                                                                                                                                                      Хэвлэлийн үйлчилгээ

1. Албан байгууллагын захиалга 

“Нүүдэлчний соёл” ХХК-н дэргэдэх хэвлэлийн газар нь хувь хүн болон албан байгууллагын захиалгыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэж ажилладаг ба 2001 оноос хойш Сангийн яам, Экологийн цагдаагийн алба, Монгол HD телевиз, SPS телевиз, BPN, Peace corps, JICA, Монос, Mr.Pizza, Nomuda, TDB зэрэг дотоодын болон олон улсын нийт 200гаруй байгууллагатай амжилттай хамтран ажиллаад байна. 

18.jpg“Нүүдэлчний соёл ХХК” Хэвлэлийн үйлчилгээ Монгол HD телевиз/

19.jpg    20.jpgСангийн яам

2. Хувь хүний захиалга 

Хэрэглэгчдийн цор ганц дахин давтагдашгүй зөвхөн өөрийг нь илэрхийлэх онцгой бүтээгдэхүүн сонгон хэрэглэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан хэрэглэгчийн хүссэн зураг, текст, дүрслэлийг OKI, Sublimation, Laser хэвлэлийн төрлүүдээр хүссэн бүтээгдэхүүн дээр хэвлэж үйлчилж байна.

25.jpg ​ 26.jpg“Нүүдэлчний соёл ХХК” хэвлэлийн үйлчилгээ хувь хүний захиалга

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

Цахим хуудас:       www.nuudelchniisoyol.com

Facebook хаяг:       /NuudelchniiSoyol/

Баярлалаа.

 

 

Seminare_1_Bumtsend.JPG

М.Бумцэнд

“Чиглэл” ХХК-ийн захирал

«Өдий олон жил бизнес эрхлэхдээ өөрийн цалинг компаниасаа хэрэгцээнийхээ хирээр дураараа авч байсан. Санхүүгийн сургалтад сууснаасаа хойш сард хэрэглэж байгаа мөнгөө тооцож үзтэл асар их хэмжээний тоо гарсан. Түүнээс хойш хувийн болон компанийн хэрэглээг заагласан.»

Login