Манай байгууллагын алсын хараа нь:
Бид Монголын жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн удирдлагын мэдлэг, хувь хүний ур чадварыг ахисан төвшинд хүргэн, өсөлт болон амжилт руу хөтөлнө.
Бидний явуулж буй үйл ажиллагаа нийгэмд ээлтэй, үр өгөөжтэй байх ёстой. “Хэн нэгэн хүнд загас өгвөл тэр хүнийг нэг л өдөр хооллоно. Харин түүнд загас барих аргыг зааж өгснөөр түүний гэр бүлийг насан туршид нь хооллоно. Загасны үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлснээр түүний ажиллагсад төдийгүй гэр бүлийг нь ч гэсэн хооллоно гэсэн үг юм.”
Манай үнэт зүйлс
- Хүндлэлтэй
Бид шударга, анхааралтай, ил тод ажилладаг. Ийнхүү итгэлцэл дүүрэн, амжилттай хамтын ажиллагааны үндэс суурь бий болно.
- Бизнес сэтгэлгээтэй
Бид хамтдаа сэтгэж, анхааралтай сонсож, нухацтайгаар асууж, сэдэлжүүлж, сургах замаар бизнес эрхлэгчдийг өсөлт, хөгжилд хөтөлнө.
- Тасралтгүй
Бид аливааг урьдчилан харж амжилтын төлөө хамтран ажиллаж хичээнгүйлэн зүтгэнэ.
- Анхдагч
Бид тухтай бүсээсээ гарч, асуудлыг өөр өнцгөөс харж, шинэ зүйлийг туршин үзэхийг зоригжуулж дэмжинэ. Ингэснээр бид байнга суралцаж, сайжирна.
Үнэт зүйлсийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу.