Хөтөлбөрт оролцоход тавигдах шаардлага

Хөтөлбөрт оролцохын тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Бизнес эрхлэгч албан ёсны бүртгэлтэй компанитай (компанийнхаа 51-ээс дээш хувийг эзэмшдэг) байх
  • Бизнес эрхлэх ур чадвартай, цаашид хөгжих, шинийг сурах хүсэл эрмэлзэлтэй
  •  Компани аж ахуйн нэгж нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл буюу үйлчилгээ эрхэлдэг (худалдаа, ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол хамаарахгүй)
  • Бизнес эрхлэгч нь хөтөлбөрийн хүрээнд зааварчилгаа өгөх хоёр сургалт (тус бүр тал өдөр) болон үндсэн дөрвөн сургалт (3 өдөр) –д хамрагдаж, сурсан зүйлээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

Зөвлөгөө ба сонгон шалгаруулалтын үйл явц

Та хөтөлбөрт оролцох хүсэлт гаргаснаар бизнес төлөвлөгөө болон санхүү бүртгэлийн хоёр тал өдрийн зааварчилгаа өгөх сургалтад хамрагдана. Уг сургалтаар манай загварын дагуу бизнес төлөвлөгөө, санхүүгийн хүснэгтээ хэрхэн боловсруулах талаарх мэдлэгийг олж авна. Ингэснээр щвейцарь зөвлөх танай үйлдвэртэй очиж танилцан таны боловсруулсан санхүүгийн хүснэгт, бизнес төлөвлөгөөнд тусгайлан зөвлөгөө өгөх боломжтой болно. Бизнес эрхлэгчийн бизнестээ хөрөнгө оруулалт хийж, амжилттай ажиллах хүсэл эрмэлзэл, боловсруулсан материалууд дээр үндэслэн хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргана.

Design ohne Titel (4).png

Б.Энхзул

Алтан элч ХХК-ийн үүсгэн байгуулагч

Миний хувьд 2019 оноос BPN-ийн хөтөлбөрийн оролцогч болж, сургалт, зөвлөгөө болон бизнес аялалд хамрагдаж, өөрийн үйл ажиллагаа болон хувь хүний хөгжлийн түвшинд мэдэгдэхүйц хөгжил, дэвшлийг авч явна гэж дүгнэдэг.

Монголынхоо бизнес эрхлэгчдийг дэмжин, мэргэжлийн туршлагатай хүнээс өөрийн ажлын байран дээрээ суралцах боломжийг бүрдүүлсэн та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлье.

Login