BPN хөтөлбөрийн турш бизнесийн удирдлагын сэдвээр тусгайлан мэргэжлийн зөвлөгөө санал болгож, дэмжлэг үзүүлдэг. Бид санхүү бүртгэл, бизнес төлөвлөгөөний анхан шатны сургалт явуулж, бизнес төлөвлөгөө, санхүүгийн хүснэгтүүдээ боловсруулах цаашилбал хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгдөг. Түүнчлэн таны бизнестэй холбоотой асуудлыг шийдвэрлэх буюу хямралыг даван туулахад тань бид тусална. Урт хугацааны амжилтын үндэс нь мэргэжлийн түвшинд ажиллаж, үнэ цэнэ бий болгохоос хамаардаг бөгөөд бидний зүгээс дэмжлэг үзүүлэхдээ эдгээрийг чухалчлан авч үздэг.
Зөвхөн гэрээ байгуулсан бизнес эрхлэгчид бизнес төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх зөвлөгөө авах боломжтой.