Монголын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Төлөө

Монголын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Төлөө

Монголын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Төлөө

BPN таныг бизнесээ хөгжүүлж, өргөжүүлэхэд туслах түнш байгууллага юм.

Бид сонгосон бизнес эрхлэгчдэд бизнесийн удирдлагын мэдлэг олгож, тусгайлан бизнес зөвлөгөө өгч, таатай нөхцөлөөр зээл олгохоос гадна бусад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох боломж олгодог. Таныг компаниа мэргэжлийн түвшинд амжилттай хөгжүүлж, удирдан явуулахад тань бид дэмжлэг үзүүлнэ.

Coaching Bild1.jpg

Л.Зул

BPN -ийн хөтөлбөрийн оролцогч DEW брэндийн үүсгэн байгуулагч

2020 оны 7 сараас BPN-ийн хөтөлбөрийн 2 удаагийн Workshop-д хамрагдсанаар урд өмнө нь сонсож байгаагүй боловч яг эрхэлж буй бизнест минь тохирсон хэрэгтэй мэдээллүүдийг олж авснаар BPN-ий хөтөлбөрийн оролцогч болохоор шийдсэн билээ. BPN хөтөлбөрт хамрагдсанаар “Зах зээлд чиглэсэн компани удирд...

» Бүх сэтгэгдлүүдийг харах
Design ohne Titel (4).png

Б.Энхзул

Алтан элч ХХК-ийн үүсгэн байгуулагч

Миний хувьд 2019 оноос BPN-ийн хөтөлбөрийн оролцогч болж, сургалт, зөвлөгөө болон бизнес аялалд хамрагдаж, өөрийн үйл ажиллагаа болон хувь хүний хөгжлийн түвшинд мэдэгдэхүйц хөгжил, дэвшлийг авч явна гэж дүгнэдэг.

Монголынхоо бизнес эрхлэгчдийг дэмжин, мэргэжлийн туршлагатай хүнээс ?...

» Бүх сэтгэгдлүүдийг харах
Seminare_1_Bumtsend.JPG

М.Бумцэнд

“Чиглэл” ХХК-ийн захирал

«Өдий олон жил бизнес эрхлэхдээ өөрийн цалинг компаниасаа хэрэгцээнийхээ хирээр дураараа авч байсан. Санхүүгийн сургалтад сууснаасаа хойш сард хэрэглэж байгаа мөнгөө тооцож үзтэл асар их хэмжээний тоо гарсан. Түүнээс хойш хувийн болон компанийн хэрэглээг заагласан.»

» Бүх сэтгэгдлүүдийг харах
MN 226.2021 KHORLOOBAATAR Ikhbayar (0).jpg

Х.Ихбаяр

Их өсөлт ХХК-ийн захирал

BPN-ийн “Бизнесийн удирдлага” сургалтад хамрагдлаа. Бизнес эрхлэгч хүн бизнес төлөвлөгөө гаргах нь маш чухал зүйл байдаг гэдгийг ойлгож авлаа. Сургалт хотын төвд дуу чимээ багатай тохитой орчинд зохион байгуулагддаг нь таалагдлаа.

Сургагч багш маш зөв тодорхойлолтыг гарга?...

» Бүх сэтгэгдлүүдийг харах
Design ohne Titel (3).png

О.Отгонжаргал

Санжайн хишиг ХХК -ийн гүйцэтгэх захирал

BPN-ийн гол үйлчилгээний нэг болох бизнес көүчинг маш сонирхолтой болдог. Бидний хүссэн, шаардлагатай сэдэв дээр биднээс асуулт асууж ойлгуулах замаар көүчинг эхэлнэ. Үүний дараа уг асуудлыг илүү тодорхой, нарийн, цогцоор нь харахад туслах ажлыг хамтдаа хийдэг. Харин ойлгосноо илүү сайжр...

» Бүх сэтгэгдлүүдийг харах

Алсын хараа

Манай байгууллагын алсын хараа нь:

Бид Монголын жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн удирдлагын мэдлэг, хувь хүний ур чадварыг ахисан төвшинд хүргэн, өсөлт болон амжилт руу хөтөлнө.

Бид чадварлаг гар үйлдвэрлэл болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нээн илрүүлж, тэдэнд бизнесээ мэргэжлийн төвшинд амжилттай хөгжүүлэх, удирдан явуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

BPN-ийн үйл ажиллагаа

BPN нь бизнес эрхлэгчид болон тэдний ажилтнуудыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадавхжуулдаг. Ингэснээр хөтөлбөрт хамрагдаж буй компани аж ахуйн нэгжүүд зах зээлд өөрийн гэсэн тогтвортой байр суурьтай болох нөхцлийг бүрдүүлнэ. BPN-ийн үйл ажиллагаа нь бизнес көүч, бизнес академи, болон бизнес эрхлэгчдийн нийгэмлэг гэсэн хэсгүүдээс бүтдэг. Бид сонгон авсан бизнес эрхлэгчдийг 2 жилийн хугацаанд бизнесээ чанарын болоод тоо хэмжээний хувьд хөгжүүлэхэд нь сургаж, бизнесийн удирдлагын түвшинд чадавхжуулдаг. Ингэхдээ хөтөлбөрийн оролцогчиддоо дотоодын болон Швейцар мэргэжилтнүүд хөтөлбөрийн турш бодит амьдралд тулгуурласан зөвлөгөө өгч, дэмжин ажилладаг билээ.

 


       

 мэдээ


Login