„Бизнесийн гэрээ хэлэлцээр“ сургалт

_DSC7630.JPG

Хөтөлбөрийн оролцогчид болон бизнес эрхлэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан BPN-ийн “Бизнес академи”-аас „Бизнесийн гэрээ хэлэлцээр“ сургалтыг шинээр санал болгон амжилттай зохион байгууллаа.

_DSC7648.JPG

Уг сургалтыг эрх зүйн чиглэлээр Швейцар болон олон улсын хэмжээний туршлагатай, салбарын эксперт, хуульч Штефан Хофер удирдан явуулсан бөгөөд гадаад худалдааны нөхцөлүүд, гэрээний зөв бүтэц, хөрөнгө оруулалтын болон Франчайз гэрээнүүдийн загваруудыг танилцуулах зэрэг бизнес эрхлэгчдэд тулгамддаг сэдвүүдийг хамарсан юм.

_DSC7672.jpg

Мөн сургалтын хүрээнд BPN-ийн зарим хөтөлбөрийн оролцогчдод гэрээний эрх зүйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаа.

_DSC7659.jpg

Эксперт Штефан Хофер нь 2024 онд дахин Монголын бизнес эрхлэгчдэд өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан, дээрх сэдвийг гүнзгийрүүлэн сургалт хийх төлөвлөгөөтэй  байгаа билээ.

_DSC7666.JPG

« буцах

169
Login