Монтэ роза сургууль Швейцарын BPN сангийн хөтөлбөр

Design ohne Titel (2).png

"Монте роза" сургуулийн захирал, хөтөлбөрийн оролцогч: Б.Оргил

Монтэ роза сургууль нь Швейцарын BPN сангийн хөтөлбөрт 2018 оноос хамрагдан, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг чадавхжуулах хөтөлбөрийн дагуу BPN-ээс зохион байгуулагддаг

• “Санхүүгийн менежмент”

• “Хамт олноо удирдахуй”

• “Зөрчлийн менежмент”

• “Цагийн менежмент”

зэрэг бизнесийн удирдлагын сургалтад сургуулийн удирдлага, менежер, багш нарыг хамруулан хувь хүн болон мэргэжлийн ур чадваруудыг дээшлүүлээд байна. Манай сургуулийн онцлог болсон нэмэлт хөтөлбөрийн хичээлүүдэд Швейцар, Герман улсын боловсролын хөтөлбөрт тусгагдсан ёс зүйн хичээл, санхүүгийн боловсрол, бичгийн ажил, төсөлт хичээл зэрэг багтдаг нь биднийг Швейцарын байгууллагуудтай холбоотой ажиллах гол шалтгаан болдог. Одоогоор бид Швейцарын хөрөнгө оруулалттай 3 байгууллага, 4 бага, дунд сургууль болон мэргэжил нэгт олон багш, сурган хүмүүжүүлэгч, заах арга зүй, менежментийн Швейцар зөвлөхтэй болжээ.

71729531_2412294038839395_2966454183869284352_n.jpg

Энэ бүхний эхлэл нь BPN-ийн нийгэмлэгийн хүрээнд 2019 оны хавар зохион байгуулсан Бизнес аяллын хөтөлбөрт хамрагдсаны үр дүн гэдгийг би энд зориуд тодотгон хэлмээр байна. Тус хөтөлбөрийн хүрээнд бид Швейцарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг олон байгууллагын үйл ажиллагаатай танилцан, туршлага хуримтлуулж чадсан. Хөтөлбөрөөс гадна тухайн үеийн сургуулийн зөвлөх Peter Aisslinger-ийн дэмжлэгээр өөрийн боловсрол судлалын аяллыг үргэлжлүүлсэн билээ.

BPN Монгол салбарын захирал Э.Маркус манай сургуулийн онцлог, ашгийн төлөө бус ажилладаг бизнесийн зарчмыг сайтар ойлгон биднийг Швейцарын Swiss Contact, SEC байгууллагатай холбож өгсөн нь бид өөрсдийн боловсруулсан “Сургууль хөгжүүлэх загвар”-ын хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ заах арга зүй, сурган хүмүүжүүлэх ухаан болон бусад мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургуулийн дотоод үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцар зөвлөх захирал Б.Андрэа-тэй өнгөрсөн 2 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.

177183816_3862260167176101_5467263002383195724_n.png

2018 онд манай сургууль МУИС, Швейцарын BPN сан, Дэлхийн Монгол угсаатан, эх үрсийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Хүн төвт нийгэм ба ёс зүй” сэдэвт форумд Э.Маркус захирлын “Бизнесийн ёс зүй” сэдэвт илтгэл тавигдсан байдаг. Мөн сургуулийн дотоод үйл ажиллагаанд хамаарах “Швейцарын нэг өдөр”, “Үсэглэлийн аварга шалгаруулах” англи, герман хэлний тэмцээн зэрэгт зочноор уригдан ажилладагт бид үргэлж талархдаг.

Monte_Rosa_20190510 (2).jpg

Санхүү, менежментийн хүрээнд хэзээ ч, ямар ч үед BPN-тэй холбоо барин туслалцаа, дэмжлэг авч чаддагтаа мөн миний зүгээс баяртай байдаг. Бидний хамтын ажиллагааны үр дүн, хамтдаа байсан дурсамж, диалоги бүхнийг эргээд нэг харахад BPN сангийн хамт олон бидэнд ямар олон сайхан боломж, бололцоог нээж өгдөг, бидний замыг гэрэлтүүлсэн гүүр болон ажилладаг байгууллага болохыг ойлгож, ухаарч байна.

179204046_3876225409112910_4207103808009303246_n.png

Энэ бүхний ард зохион байгуулалт, төгс гүйцэтгэлийг хариуцан ажилладаг, харилцагч байгууллага бүрдээ эелдэг, найрсаг, маш дотно, чин сэтгэлээсээ ханддаг BPN сангийн Монгол дах ажилчид болон байгууллагын нийт хамт олонд сургуулийнхаа зүгээс хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Олон улсын байгууллага хэрхэн эрх ямбагүй, маш энгийн, нөхөрсөг, нээлттэй, хүнд сурталгүй ажиллаж болдгийг Монголын олон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөв улгэр дуурайл үзүүлэн ажиллаж буйд их баярлалаа.

 

 

« буцах

690
Login