Бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгын хүрээнд BPN болон GSMI-ийн хооронд урт хугацаанд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдлаа.

_DSC7717.JPG
 

Уг санамж бичгийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах, цаашид хөгжих боломжтой, тогтвортой, хариуцлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулахад хувь нэмрээ оруулах явдал юм.

Мөн талууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ амжилттай хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болон амжилтад хүрэхэд шаардлагатай бизнесийн удирдлагын мэдлэг олгоход хамтран ажиллана.

_DSC7732.JPG

Хамтын ажиллагаа нь доорх чиглэлүүдийн хүрээнд явагдана. Үүнд:

  • Практикт суурилсан бизнесийн удирдлагын төрөл бүрийн сургалтууд;
  • Менторын хөтөлбөр;
  • Шаардлагатай бусад бизнес хөгжлийн үйлчилгээнүүд гэх зэрэг

_DSC7745.JPG

BPN нь одоогоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хаан банк, Монголын  менежментийн зөвлөхүүдийн институт MMЗИ гэх зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.

 

 

 

« буцах

335
Login