BPN "Хандлагын менежмент" сургалтыг “Ариг Интернэшнл” ХХК-ийн захиалгаар зохион байгууллаа.
Уг сургалтаар хувь хүний зан төлөв, хандлага нь байгууллагын амжилтад хэрхэн нөлөөлдөг болох, цаг баримтлах, ажилчдаа хэрхэн урам зоригжуулах, үүрэг даалгаврыг хойшлуулахгүй байх (төлөвлөгөө) гэх зэрэг олон сонирхолтой сэдвүүдийг хөндлөө.
Аригийн хөдөлмөрч авьяаслаг шинийг эрэлхийлэгч залуус сургалтдаа идэвхтэй оролцсон бөгөөд байгууллагын алсын хараа, зорилго, хамт олны нэгдмэл байдал хувь хүний хариуцлага, санаачилга, итгэлцэл байгууллагад ямар үнэ цэнтэй байдаг талаар олон зүйлийг суралцлаа.
BPN “Ариг Интернэшнл” ХХК- тай урт хугацаанд хамтарч ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллагын чадварлаг удирдлагын багаас ажилчдаа сургалтад тогтмол хамруулж ирдэгт BPN-ийн зүгээс талархсанаа илэрхийлье!
Уг сургалтад хамрагдсан эрч хүчтэй “Ариг”-чуудад сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь өндөр амжилтыг хүсье!