“Emergency Fund” буюу “Яаралтай үеийн санхүүгийн хөнгөлөлттэй дэмжлэг”

emergency_fund_1095106109.jpg

“Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас өнөөдөр улс орон бүр урьд өмнө нь тохиолдож байгаагүй эдийн засгийн хүндрэл, хямралтай нүүр тулж байгаа билээ.

Бизнесийн цар хүрээнээс үл хамааран бүх төрлийн бизнес, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ) үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй тулгарч байна.

“BPN” Олон улсын байгууллагаас үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авах хямралын үеийн бодлогыг авч хэрэгжүүлж эхэллээ. Энэ бодлогын хүрээнд “Яаралтай үеийн санхүүгийн хөнгөлөлттэй дэмжлэг”-ийг шаардлагатай бизнес эрхлэгчдэдээ олгон ажиллаж байна.

Энэ нь бизнес эрхлэгчдийн тогтвортой үйлдвэрлэлийн амин чухал хэрэгцээ болох цалин хөлс, түрээс, болон түүхий эд материал зэрэгт зориулсан санхүүгийн дэмжлэг болох хоёр жилийн хугацаатай, хүүгүй зээл юм.

BPN байгууллагын хөтөлбөрийн хүрээнд олгож буй хөнгөлөлттэй дэмжлэг нь цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулахад хөтөлбөрийн оролцогчдод бодит дэмжлэг болж чадаж байгаа нь бизнес эрхлэгчдийн талархсан сэтгэгдлээс харагдаж байгаа билээ.

Бид цаашид ч цаг үетэйгээ нийцсэн олон үйл ажиллагааг хөтөлбөрийн оролцогчдодоо санал болгон ажиллах болно.

« буцах

425
Login