"Coaching" үйлчилгээ

Coaching Compass.jpg

Coaching гэдэг нь үйлчлүүлэгчээ хувь хүн болон мэргэжлийнх нь хувьд нөөц бололцоо, чадварыг нь нээн илрүүлж түүнийгээ бүрэн дүүрэн ашиглах замаар ахисан түвшинд хүргэж, амжилтад хөтлөхийг хэлнэ.

Өнөөдөр амжилттай байгаа хувь хүн болон байгууллагууд бүгд Coach-тэй хамтран ажиллаж байна.

Саяхныг хүртэл компаниуд бизнесийн зөвлөх үйлчилгээг түлхүү авч байсан бол өнөөдөр Coaching үйлчилгээг илүүд үзэж байна.

Учир нь бизнес зөвлөгөөний хүрээнд тухайн экспертийн боловсруулсан төлөвлөгөө болон шийдлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байсан бол Coaching нь бизнес эрхлэгчийг ирээдүйн зорилгод нь чиглүүлж, өөрөөр нь тулгарч буй асуудал болон сорилын шийдлийг олоход нь тусладаг.

Аливаа бизнесийн нөөц боломж, онцлогийг тухайн бизнес эрхлэгч өөрөө хэнээс ч илүү сайн мэдэх тул түүний боловсруулсан төлөвлөгөө, гаргасан шийдвэр бизнесийг нь амжилтад хүргэх гол түлхүүр болно.

BPN байгууллагын “Coaching Skills Program” – ийн хүрээнд Англи улсын Лондон хотод төвтэй “Creative Mieter” компанийн “Business Focused Executive Coaching” сургалтад баг хамт олноо хамруулж, ур чадварыг нь дээшлүүлсэн.

Бидний зүгээс цаашдаа хөтөлбөрийн оролцогчиддоо “Бизнес Coaching” үйлчилгээг түлхүү санал болгож, тэдэнд тулгарч буй асуудлын учир шалтгааныг таньж, шийдлээ олох арга замд нь чиглүүлж өгөхөд

туслах болно.

« буцах

589
Login