Чиглэл ХХК”-ийн Ерөнхий захирал Цэгмэдийн Бумцэнд

104676747_3299108226800286_4457260729183496780_n.png

Чиглэл ХХК нь анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Чиглэл ББХ Хоршоо нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан.

Өнөөдрийн байдлаар 2 үйлдвэр, 4 салбар дэлгүүр, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100-гаруй ажиллагсадтайгаар хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр “Хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе” уриатайгаар тасралтгүй 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Миний бие мэргэжлийнхээ дагуу тоног төхөөрөмжийн засварчнаар төгсөж, олон жил ажилласан туршлагатай хэдий ч бизнесээ амжилттай удирдан, үргэлжлүүлэн авч явахад хүндрэлтэй байсан. Харин BPN-ийн хөтөлбөрт хамрагдсанаар өөрт шаардлагатай бизнесийн удирдлагын мэдлэгүүдийг эзэмшин, сурсан зүйлүүдээ онол болон практик дээр хослуулж, багаар ажиллах чадварт илүү суралцсан бөгөөд өөрийн алдаан дээр ажиллаж, аливааг илүү том зураглалаар харах болсон нь богино хугацаанд амжилт гаргахад томоохон түлхэц болсон гэж боддог.

“Муу ажилтан гэж байхгүй, харин муу захирал гэж л байдаг” гэсэн үгийг өөртөө байнга хэлдэг. “Цагийн менежмент”, “Хамт олноо удирдахуй” зэрэг сургалтуудаар дамжуулан хүнийг хэрхэн таних, хэнийг ямар ажилд томилох гэх зэрэг олон сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлж чадсан. Ямар ч дээд сургуульд заагаагүй мэдлэгийг BPN-ийн чадварлаг баг хамт олон болон найрсаг харилцаа, ая тухтай сургалтын зохион байгуулалтын дор богино хугацаанд сурч, өдий зэрэгтэй бизнесээ авч яваадаа хувийн зүгээс туйлын их талархаж явдаг.

 

IMG_6171.jpg

 

BPN-ийн хөтөлбөрт хамрагдсанаар олон давуу талуудыг бий болгож өөрийн бизнестээ хэрэгжүүлж чадсан.

Мэргэжлийн түвшинд бизнесээ удирдах нь богино хугацаанд амжилтад хүрэх гол үндэс суурь болдог гэдгийг BPN-ийн сургалтуудаар дамжуулан ойлгож авсан. Ямарваа нэг ажлыг хийх аргаа олохгүй, муйхарлаж хар ухаанаар зүтгэснээс мэргэжлийн түвшний байгууллагад хандан сургалт, зөвлөгөө авсан минь илүү чанартай, үр дүнтэйгээс гадна цаг хугацаа хожсон маш том давуу талыг бий болгосон гэж хардаг.

BPN байгууллагын 10 жилийн ойн баярын хүрээнд нийт хөтөлбөрийн оролцогч бизнес эрхлэгч нөхөдтэйгөө уулзаж, сэтгэгдлээ хуваалцан, туулж өнгөрүүлсэн арван жилээ эргэн дурсах нь туйлын сайхан байлаа.

Аливаа зүйлийг хийж бүтээе гэж зорьсон бол дараа гэж хойшлуулалгүй, бэрхшээл, сул талаа шалтаг болгон тоочилгүйгээр, харин давуу талаа харж, түүнийгээ ашиглан яг одооноос эхлэх нь чухал.

Шантрах үе цөөнгүй байх ч зорилгоо зөв тодорхойлж, түүндээ үнэнч, тууштай байсан цагт амжилтад хүрэх болно гэж миний зүгээс залуу бизнес эрхлэгчдэдээ зөвлөх байна.

 

IMG_3088.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

« буцах

457
Login