BPN Сангийн төлөөлөгчийн газар болон ХААН Банк хамтарсан хөтөлбөр

Unternehmensethik Khan Bank (4).jpg

Design ohne Titel.pngBPN Сангийн төлөөлөгчийн газар болон ХААН Банкны хамтарсан жижиг дунд үйлдвэрлэлийн Хөгжлийн хөтөлбөрийн талаар BPN-ийн бизнес көүч Х.Ундармаатай ярилцлаа.
BPN болон ХААН Банктай хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. 
Юуны өмнө  BPN байгууллагын онцлогийг танилцуулъя. Бид 2012 оноос хойш Швейцарын BPN Сангийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн, улмаар тус сангийн Төлөөлөгчийн газар гэсэн статустай, үйл ажиллагаагаа тогтмол явуулж ирсэн. Швейцарын үйлдвэрлэгчдийн баримталж ажилладаг туршлага, мэдлэгийг Монголын бизнес эрхлэгчдэд сургалтууд болон зөвлөх үйлчилгээгээр хөрөнгө оруулалт хийдэг гэж ойлгож болно. Үүнээс гадна бизнес эрхлэгчдэд өөр хоорондоо нетворкинг хийх, Швейцарын туршлага судлах бизнес аялалд хамрагдах зэрэг бусад олон боломжууд гарч ирдэг.    
Манай хөтөлбөрт тоног төхөөрөмжийн санхүүжилт гэсэн үндсэн чиглэл байдаг. Энэ чиглэлийн дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах, цаашид хөгжих боломжтой, тогтвортой, хариуцлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулах гэсэн зорилготойгоор ХААН банктай урт хугацаанд хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Гэрээг эцэслэн байгуулахад багагүй хугацаа зарцуулсан бөгөөд гэрээний дагуу тоног төхөөрөмжийн зээлийн санхүүжилт орж ирснээр хөтөлбөр маань одоо хэрэгжиж байна. 
Уг хөтөлбөр зээлийн бүтээгдэхүүнээс гадна ямар онцлог үйл ажиллагаа явуулах вэ?
ХААН Банкны Жижиг Дунд Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Төвтэй хамтарсан хөтөлбөрийн гол онцлог нь бизнес эрхлэгчид зөвхөн тоног төхөөрөмжийн зээл бус компанийн менежментийн ур чадвар, мэдлэгээ сайжруулах цогц мэдлэгийг, нарийн төлөвлөгөө, хуваарийн дагуу олж авах юм. Дахин хэлэхэд бизнес эрхлэгчид тоног төхөөрөмжийн зээл авна, давхар үнэ төлбөргүйгээр өөрийгөө болон компаниа хөгжүүлэх том боломж гэсэн үг.
Санхүүжилт хэрэгцээтэй олон бизнес эрхлэгч байгаа. Зээл авахад тавигдах тодорхой шаардлага байгаа юу? Ямар бизнес эрхлэгчид санхүүжилтийг авах боломжтой вэ? 
BPN-ийн хөтөлбөрийн оролцогчид болон хамтарсан дэмжих хөтөлбөрт хамрагдаж байгаа бизнес эрхлэгчид санхүүжилтийг авах боломжтой. Мэдээж банкны зүгээс зээл авахад тавигддаг тодорхой шаардлага байна. Энэ зээлийн бүтээгдэхүүний хүү нь бусад бизнесийн зээлтэй харьцуулахад харьцангуй бага буюу жилийн 8%  байх ба 36 сар хүртэл хугацаатай байх юм. Бизнесээ тогтворжуулах, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, өргөжүүлэх энэ хугацаанд бид бизнес эрхлэгчдэд бизнесийн үнэ төлбөргүй көүчинг үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн ажиллана. 
Зээлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа энэ үед бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байгаадаа бид баяртай байна. 
                                                                                                            
                                                                                                            Ярилцсанд баярлалаа. Б. Мөнхзул

« буцах

251
Login