BPN болон Тогтвортой санхүүгийн холбоо, Азийн Сан, Худалдаа хөгжлийн банктай хамтарсан “ Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хурдасгуур” хөтөлбөр

_DSC5413.JPG

BPN 2023 онд өөрийн үндсэн хөтөлбөрөөс гадна ОУ-ийн болон Монголынхоо байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгчдийн чадавхжуулах хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Азийн сан болон Худалдаа, хөгжлийн банктай хамтарсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хурдасгуур хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөр нийт 25 эмэгтэй бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулан нийт 4 сарын хугацаатай тэдний санхүүгийн ур чадварыг сайжруулж, амжилтад хөтлөх зорилготой.

_DSC5412.JPG

BPN-ийн зүгээс санхүүгийн суурь мэдлэг, санхүүгээ удирдах, төлөвлөх мэдлэг олгох бизнесийн удирдлагын сургалтуудад 3-р сарын 30-аас 4 сарын 24-ний хооронд хамруулж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан ганцаарчилсан бизнес көүчинг өгч ажиллаа.

  • Санхүүгийн менежмент
  • Бизнес төлөвлөгөө
  • Санхүүгийн төлөвлөгөө
  • Хөрвөх чадварын төлөвлөгөө
  • Борлуулалтын өвөрмөц саналыг тодорхойлох нь гэсэн сургалтуудыг Швейцар болон

Монгол экспертүүд удирдан явуулсан.

Сургалтууд бодит жишээн дээр тулгуурлан санхүүгийн менежментийн арга барилыг хүргэж, өдөр тутамдаа шууд хэрэгжүүлж болохуйц санхүүгийн аргачлалыг өгч байсан нь энэхүү хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесээ амжилттай удирдах чухал суурь болж чадсан.

_DSC5407.JPG

Бид сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авахад 90-95% байсан ба тэд сургалтуудаар агуулга баялагтай мэдлэг олж авсандаа сэтгэл хангалуун байсан. Мөн түүнчлэн сурсан зүйлсээ шууд амьдралд хэрэгжүүлэх боломжтойг онцолж байсан.

_DSC5406.JPG

Нэмүү өртөг шингээн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм бизнес эрхлэгч та бүхэнтэйгээ үргэлж хамтран ажиллаж, хөгжилд хамт хүрэхдээ бид баяртай байх болно.

О.Эрдэнэсүрэн

Хөтөлбөрийн удирдагч, Бизнес көүч

« буцах

130
Login