Бизнес төлөвлөгөөний зааварчилгаа сургалт

Бизнесийн олон сайхан санаагаа амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд амжилтгүй болдгийн нэг гол шалтгаан нь төлөвлөгөөгүй ажилладаг өөрөөр хэлбэл олон хүчин зүйлүүдийг тооцож үзээгүй байдагтай холбоотой. Бизнесээ эхнээс нь зөв төлөвлөх нь амжилтад хүрэх анхны алхам болно. 

Хагас өдрийн бизнес төлөвлөгөөний зааварчилгаа сургалтаар та өөрийн бизнесийн санаагаа хэрхэн эмх цэгцтэй, системтэйгээр цаасан дээр буулгах, хянах мөн санхүүгээ хэрхэн төлөвлөхийг сурна.

Бизнес төлөвлөгөөгөө бичихэд манай Швейцар болон монгол мэргэжилтнүүд та бүгдэд зөвлөж туслах бөгөөд бизнес төлөвлөгөө бичсэнээр та алсын хараандаа тулгуурлан өөрийн санаагаа тодорхой арга замаар богино хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх талаарх бодит дүр зурагтай болно. Энэ хүрээнд зах зээлийн орчин, хэрэглэгч болон өрсөлдөгч зэрэг гадаад орчноос гадна дотоод орчны давуу болон сул талыг судалж, дүн шинжилгээ хийнэ.


Сургалт: Онолын хэсэг, бизнес төлөвлөгөөгөө бодитоор боловсруулах
Үргэлжлэх хугацаа: ½ өдөр
Үнэ: 20'000 MNT
Зөвхөн хөтөлбөрийн оролцогчид

Огноо, Бүртгэл

Login