Санхүү бүртгэлийн сургалт

Бизнес эрхлэгч бүр санхүү, татварын тайлангаа цаг хугацаанд нь тогтмол гаргаж өгдөг хэдий ч компанийхаа санхүүгийн бодит дүр зургийг тайлан тэнцлээс олж харах амаргүй байдаг билээ.

Санхүү бүртгэлийн сургалт нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн удирдлагын суурь мэдлэгийг олгоход чиглэсэн. Ингэснээр та үйлдвэрлэлийнхээ санхүүгийн ерөнхий мэдээлэл, дүр зургийг байнга харж, үйл ажиллагааныхаа явцыг хянах боломжтой болох юм.

Бид түлхүү практикт суурилсан сургалтыг санал болгодог бөгөөд бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэх боломжтой энгийн санхүүгийн аргачлалуудыг танилцуулах болно.

Энэхүү сургалтаар та богино хугацаанд шаардлагатай мэдээллийг мэдэж авна. Тухайлбал ирэх жилүүдийнхээ бүтээгдэхүүн үйлчилгээний орлого, зардлуудыг хооронд нь харьцуулан ирэх жилүүдийнхээ төлөвлөгөөг  хэрхэн гаргах, харилцагч бүрт  дүн шинжилгээ хийх, ирээдүйд хэрхэн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх зэрэг болно. Ингэснээр та санхүүгийн сахилга батыг сахих боломжтой болох юм.


Сургалт: Онолын хэсэг, санхүүгийн бүртгэлийн өөрийн загварыг гаргах
Үргэлжлэх хугацаа: ½ өдөр
Үнэ: 20'000 MNT
Зөвхөн хөтөлбөрийн оролцогчид

Огноо, Бүртгэл

Login