ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Зорилго

Цагт баригдах бус цагийг захирч сурах. Сургалтаар цаг төлөвлөлтийн үндсэн ойлголтыг олж авах ба цагаа зөв төлөвлөн, зорилгоо тодорхойлж, ажлаа зөв хуваарилж сурна.

Агуулга

  • Цаг төлөвлөлтийн 10 дүрэм  
  • Хүний амьдралд байнга тохиолдож байдаг стресс, бухимдал, сандрал зэргийг 10 дүрмийн тусламжтайгаар даван туулж, амжилтанд хүрнэ.
  • Яарч сандрах, стрессдэх болон зөв төлөвлөөгүйн улмаас бий болох сөрөг нөлөөнд автахгүй байх чадвар эзэмшинэ. 
  • Хувийн ажлын арга барил: Бүтээлч байх арга барилд суралцсанаар богино хугацаанд оновчтой санаа олж, цэгцэлж чаддаг болно.
  • Цаг төлөвлөхөд тустай хүчин зүйлс: Цаг хугацаатай уралдах биш, харин цаг төлөвлөхөд тустай хэрэгсэл, арга техникийг зөв ашиглаж сурах нь чухал юм. Энэхүү сургалтаар үндсэн хоёр хэрэгсэл болох цаг төлөвлөлтийн дэвтэр болон электрон хуанли (жишээ нь: Outlook)-тай дэлгэрэнгүй танилцана.
  • Хувийн төлөвлөлт: Шинээр сурч, олж авсан мэдлэгээ ашиглаж, хэрэгжүүлэхгүй бол хичнээн ч сургалтанд хамрагдаад үр дүнд хүрэхгүй. Тиймээс сургалтын оролцогч бүр үйл ажиллагаандаа уялдсан хувийн төлөвлөгөө гаргах ба энэхүү үнэ цэнэтэй хэрэгслээрээ цаашид ажил, амралт, чөлөөт цагаа зөв төлөвлөж, зохион байгуулж стрессгүй, тэнцвэртэй амьдарснаар амжилт таны гарт ирэх болно.

Сургалт: Онолын хэсэг, практикт нэвтрүүлэх
Үргэлжлэх хугацаа: 2 өдөр
Үнэ: 359'000 MNT
Сонирхсон хүн бүрт нээлттэй
Төлбөрт цайны завсарлага, өдрийн хоол болон сургалтын гарын авлага, материалын зардал багтсан болно.

Огноо, Бүртгэл

Login