Sales & Customer Experience Training

Илтгэгч(ид): А.Туяа, René Luchsinger
Сургалт удирдагч
Co-Founder and Principal Business Consultant Training and Business Consulting NAT CX Experts LLC, BPN Монгол салбарын захирал

🎓 Боловсрол

  • Монгол Улсын Их Сургууль, Инженерийн магистр
  • Шинэ Зеландын Вайкатогийн Их Сургууль, Бизнес менежментийн магистр

🤝 Сургалт, зөвлөх үйлчилгээний туршлага

  • Бизнесийн удирдлага, процессийн оновчлол, харилцагчийн үйлчилгээ, үйлчилгээний стандарт, харилцааны чиглэлээр 50+ тооны байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай.

Харилцагчийн үйлчилгээ, процесс оновчлол болон бизнесийн удирдлагын багц сургалтуудыг зохион боловсруулж, 100+ тооны бизнесийн болон төрийн байгууллагад гардаж хүргэсэн.  

Author Avatar

René Luchsinger

BPN Монгол салбарын захирал
  • Master’s degree in Advanced Business Communications HWZ (MAS)
  • Diplomas as a leadership coach and consultant (ICI))
Khan Uul District, 15th Khoroo, Mahatma Gandhi Street, Edu Center, 2nd floor, Room 210
2 өдөр

Сургалтын агуулга

Customer Experience Training:

  • Хэрэглэгчийн туршлага (CX) гэж юу вэ: CX-ийг үйлчилгээний ойлголтоос давсан стратегийн өсөлтийн хөшүүрэг болгон ойлгох
  • Хэрэглэгч/Харилцагчийн замнал (Customer Journey): Эхний харилцаанаас худалдан авалтын дараах үе хүртэлх бүх touchpoint-уудыг тодорхойлох
  • Хэрэглэгчээ алддаг цэгүүд: Бизнесүүдийн анзааралгүй орхидог сул тал, алдагдлын цэгүүдийг илрүүлэх
  • Ялгарах туршлага бүтээх нь: Хялбар, хурдан, найдвартай туршлагаар хэрэглэгчийн итгэлцэл, үнэнч байдлыг бий болгох
  • Гүйлгээнээс харилцаа руу: Нэг удаагийн худалдан авагчийг давтан үйлчлүүлэгч/харилцагч, бусдад сурталчлагч болгох
  • CX хэмжүүрүүд: Удирдлага шийдвэр гаргахдаа ашиглах харилцагчийн үйлчилгээний гол үзүүлэлтүүд
  • Хэрэглэгч төвтэй байгууллага болох нь: Хэрэглэгчид өгөх үнэ цэнд тулгуурласан хүмүүс, процесс, удирдлагын манлайлал
  • Бодит кейсүүд: Бизнесийн орчинд түгээмэл тохиолддог нөхцөл байдал, асуудал, бэрхшээлээс суралцах

Sales:

  • Яагаад үйлчлүүлэгчид худалдан авалт хийдэг вэ? – Хүмүүсийг худалдан авалт хийхэд юу өдөөдөг вэ?
  • Шинж тэмдэгийг бус, харин ашиг тусыг онцлох – Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ?
  • Асуух арга барил ба идэвхтэй сонсох чадвар – Итгэлцэл хэрхэн бий болгож, жинхэнэ хэрэгцээг яаж таньж мэдэх вэ?
  • Сайн бэлтгэлтэй байх – Итгэлтэй байхын тулд хэрхэн мэргэжлийн түвшинд бэлтгэх вэ?
  • Борлуулалтын харилцаа – “Тийм” гэсэн хариултад хэрхэн ухаалгаар хүргэх вэ?
  • Биеийн хэлэмж ба сэтгэгдэл – Эхний сэтгэгдэл ямар чухал вэ?
  • Үйлчлүүлэгчтэй амжилттай харилцах зарим зөвлөгөө ба арга

Сургалтын зорилго

Энэхүү практикт суурилсан борлуулалтын сургалтаар та харилцагч талдаа итгэл төрүүлээд зогсохгүй тэдний сэтгэл хөдлөлд хэрхэн амжилттайгаар нөлөөлж борлуулалт хийх арга барилд суралцах болно. Хэрэглэгчийн туршлагыг бизнесийн өсөлтийн гол хөшүүрэг болгон ашиглах нь: Эхний харилцаанаас үнэнч харилцаанд хүргэх стратеги

Оролцогчид

Үйлчлүүлэгчээ илүү сайн ойлгож, борлуулалтын аргаа илүү тодорхой болгож, итгэлтэйгээр борлуулахыг хүсэж буй бүх хүмүүс, ч хэрэглэгчээ хадгалж, үнэнч байдал, урт хугацааны ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж буй байгууллагууд

Сургалтын файлууд

Доорх сургалтанд бүртгүүлэх эсвэл сургалтын файлуудыг үзэхийн тулд нэвтэрнэ үү.

Дараагийн семинарын огноо

June 9, 2026 -

June 10, 2026

Эхлэл: 9:00 am
Төгсгөл: 4:30 pm
Сургалтын бүртгэл
Семинар: Sales & Customer Experience Training
Огноо: June 9, 2026