Хариуцлагаас татгалзах мэдэгдэл
-
Мэдээллийн эх сурвалж
Вэбсайт дээр байршуулсан мэдээлэл нь ерөнхий шинжтэй мэдээлэл юм. Мэдээллийг BPN Монгол боловсруулж, шинэчлэлт болон засварыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Бид энэхүү вэбсайт дээрх мэдээлэл болон үйлчилгээний бүрэн бүтэн, үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулахгүй. Вэбсайт дээр байршуулсан мэдээлэл устсанаас үүдэн гарах аливаа хохирол, алдагдалд бид хариуцлага хүлээхгүй.
BPN Монгол вэбсайтын хэвийн ажиллагааг хангахын тулд бид бүхий л хүчин чармайлтыг гаргадаг ч техникийн саатал гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Бидний тухай
BPN (Бизнес Профешиналс Нетворк үгийн товчлол) нь 1999 онд бизнес эрхлэгч Юрг Оппрехтийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Швейцар улсад төвтэй, ашгийн бус байгууллага юм.
Бид өсөж хөгжих эрмэлзэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар илүү тогтвортой, үр өгөөжтэй эдийн засгийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг. Манай байгууллагын зорилго нь хөтөлбөр хэрэгжиж буй улс орнуудад ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бизнесүүдийг хөгжүүлэх явдал юм. Энэ нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг.
Хөгжлийн жинхэнэ хөдөлгөгч хүч нь өөрсдийн бизнестээ тууштай хөрөнгө оруулж, тасралтгүй сайжруулдаг бизнес эрхлэгчид байдаг.
BPN одоогоор Киргиз, Никарагуа, Руанда, Монгол болон Уганда Улсуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий нөхцөл, журам
Эдгээр нөхцөл, журам нь таны болон BPN Монгол (цаашид “Компани”, “Бид” гэх)-ын хоорондын эрх зүйн хүчинтэй гэрээ бөгөөд энэ нь таны компанийн вэбсайтыг ашиглах нөхцөл болон үйлчилгээний журамд хамаарна. BPN Монгол нь хэрэглэгчдэдээ энэхүү “Ерөнхий нөхцөл, журам”-д заасны дагуу вэбсайтаар дамжуулан боловсролын үйлчилгээ худалдан авах боломжийг олгодог.
Хэрэглэгч нь эдгээр “Ерөнхий нөхцөл, журам”-ыг зөвшөөрснөөр тухайн вэбсайт дээрх үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиглах хүсэлтэй гэдгээ баталгаажуулна.
Компанийн удирдлага нь эдгээр нөхцөл, журмыг аливаа үед өөрчлөх эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбар нь вэбсайтад байршуулснаас хойш 24 цагийн дараа хүчин төгөлдөр болно.
Энэ вэбсайтыг (www.bpn.mn) ашиглах нөхцөл, журам нь дараах байдлаар тогтоогдож байна.
Хэрэглэгч нь эдгээр “Ерөнхий нөхцөл, журам”-ыг зөвшөөрснөөр тухайн вэбсайт дээрх үйлчилгээг гэрээнд заасан нөхцлийн дагуу ашиглах хүсэлтэй гэдгээ баталгаажуулна. Вэбсайтыг ашиглахыг хүссэн бүх хэрэглэгч доорх нөхцөл, журмыг зөвшөөрч, дагаж мөрдөх шаардлагатай.
Компанийн удирдлага нь эдгээр нөхцөл, журмыг аливаа үед нэг талын журмаар, хэрэглэгчийн нэмэлт зөвшөөрөлгүйгээр өөрчлөх эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбар нь вэбсайтад байршуулснаас хойш 24 цагийн дараа хүчин төгөлдөр болно.
Энэ вэбсайтыг (www.bpn.mn) ашиглах нөхцөл, журам нь дараах байдлаар тогтоогдож байна.
Зохиогчийн эрхийн хамгаалалт
Вэбсайт дээр байршуулсан материал нь компанийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд тухайн материалыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн боловсруулах, нийтлэх (компанийн албан ёсны сошиал хуудсанд байршуулсан “Share” товчоор хуваалцахаас бусад тохиолдолд), татаж авах, гуравдагч этгээдээр дамжуулан татаж авах, түгээх, худалдааны болон худалдааны бус зорилгоор ашиглахыг хориглоно.
Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд компани үүссэн хохирлыг бүрэн төлүүлэх эрхтэй.
Хувийн мэдээлэл
Компани нь таны нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг хадгалж, ирээдүйд компанийн үйлчилгээг шууд маркетингийн зорилгоор санал болгоход ашиглах эрхтэй.
Эдгээр мэдээллийг хадгалах зорилго нь хэрэглэгчдэд үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн боловсруулалтын талаар мэдээлэл авах, мөн хадгалсан мэдээллийг устгуулах эрхтэй.
Хариуцлагаас татгалзах мэдэгдэл
Компанийн ажилтнууд вэбсайт дээрх мэдээллийг буруу болон зохисгүй ашигласнаас үүдэх аливаа үр дагавар, түүний дотор шууд болон шууд бус, тусгай, санамсаргүй, хуулийн бус хохирлын төлөө хариуцлага хүлээхгүй.
Холбогдох хууль
Эдгээр нөхцөл, журам нь Монгол Улсын хуулиар зохицуулагдана. Хэрэв маргаан гарвал тухайн асуудлыг Улаанбаатар хотын шүүх шийдвэрлэнэ.
Хөтөлбөр ба сургалт
Сангаас боловсруулсан сургалт, сургалтын хуваарь, үнийг вэбсайт дээр байршуулсан байна. Хэрэглэгч сонирхсон сургалт/семинар/арга хэмжээнд бүртгүүлж, худалдан авах боломжтой. Сангийн хөтөлбөрийн оролцогч болон зарим тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх боломжтой бөгөөд энэ тухай урьдчилан ярилцана.
Төлбөрийн нөхцөл
Сангийн төлбөртэй үйлчилгээгийн төлбөрийг дараах аргаар төлбөр төлнө:
-
- Онлайн төлбөр (компани болон хувь хүмүүсийн хувьд) – банкны карт ашиглана. Банкны мэдээллийг шууд банкны вэбсайтад оруулдаг тул мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдана.
- Сургалт/арга хэмжээнд бүртгүүлсний дараа хэрэглэгчид илгээгдэх нэхэмжлэхийн дагуу (компани болон хувь хүмүүсийн хувьд) банкны шилжүүлгээр төлнө.
Буцаалт
Сургалтын арга хэмжээнд оролцогч нь тухайн арга хэмжээ эхлэхээс нэг ажлын өдрийн өмнө буцаалт хүсэх эрхтэй. Буцаагдах мөнгө нь хэрэглэгчийн заасан банкны данс руу шилжүүлнэ.
Буцаалтын нөхцөл:
-
Буцаалт хүсэх бол урьдчилан компанийн ажилтанд мэдэгдэж, нэхэмжлэхийн дугаар, семинар/арга хэмжээний огноо, буцаалтын шалтгааныг компанийн info@bpn.mn хаяг руу илгээх шаардлагатай.
Буцаалтын журам:
-
Хэрэглэгч сургалтаас татгалзах хүсэлтээ арга хэмжээ эхлэхээс 1 ажлын өдрийн өмнө гаргасан тохиолдолд BPN Монгол хэрэглэгчийн төлсөн төлбөрийг 100% буцаана.
-
BPN Монгол нь төлбөрийг 10 ажлын өдрийн дотор хэрэглэгчийн данс руу буцаан шилжүүлнэ.
Нууцлал
Манай нууцлалын бодлогыг анхааралтай уншина уу. Манай вэбсайтыг ашигласнаар та нууцлалын бодлоготой танилцсан, зөвшөөрсөн болохоо баталгаажуулна. Бид, BPN Монгол, таны өгөгдлийг хууль бус байдлаар ашиглахгүй, нууцлалыг чанд хамгаална.
Хувийн мэдээллийн нууцлалыг Монгол Улсын Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хамгаална. Та өөрийн өгөгдлийн боловсруулалтын талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд бид таны хүсэлтээр таны өгөгдлийн талаар бүрэн, нарийвчилсан мэдээллийг хүргэнэ.
Вэбсайт дээр хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээлэл нь нууцлагдсан байна.
Яагаад таны хувийн мэдээллийг ашигладаг вэ?
-
Тантай холбоо тогтоох;
-
Танд тохирсон үр дүнтэй маркетингийн үйл ажиллагаа хөгжүүлж хэрэгжүүлэх;
-
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, зөвлөгөө авах;
-
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх.
Манай зорилго
Бид таны вэбсайтад зочлох үеэр болон түүнээс хойш цуглуулсан, боловсруулсан, ашигласан хувийн мэдээллийг хамгаалж, нууцлалыг бүрэн хариуцдаг.
-