Бизнес эрхлэгчдийн хүсэлтийн дагуу сургалтын дараах ганцаарчилсан көүчинг, зөвлөгөө уулзалтууд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг зөвлөгөөний үеэр бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, сорилт, хүндрэлүүдээ нээлттэй ярилцаж, нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийлээ. Мөн асуулт, чиглүүлэгт суурилсан көүчинг аргачлалаар дамжуулан асуудлынхаа бодит шалтгааныг тодорхойлж, тохирох гарц, шийдлүүдийг өөрсдөө олж харах боломж бүрдсэн юм.










