BPN (Бизнес Профешиналс Нетворк үгийн товчлол) нь 1999 онд бизнес эрхлэгч Юрг Оппрехтийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Швейцар улсад төвтэй, ашгийн бус байгууллага юм.
Бид өсөж хөгжих эрмэлзэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар илүү тогтвортой, үр өгөөжтэй эдийн засгийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг. Манай байгууллагын зорилго нь хөтөлбөр хэрэгжиж буй улс орнуудад ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бизнесүүдийг хөгжүүлэх явдал юм. Энэ нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг.
Хөгжлийн жинхэнэ хөдөлгөгч хүч нь өөрсдийн бизнестээ тууштай хөрөнгө оруулж, тасралтгүй сайжруулдаг бизнес эрхлэгчид байдаг. BPN одоогоор Киргиз, Никарагуа, Руанда, Монгол болон Уганда зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
2010 онд Швейцарын Холбооны Улсын Монгол дах консулын урилгаар BPN Сангийн төлөөлөгчид Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар зочилж байсан нь BPN Монгол салбар нээгдэх үндэс болсон юм.
Монгол улсад үйлдвэрлэл хөгжиж, эдийн засаг өсөх ихээхэн боломж байна. Өнөөдөр олон залуучуудад тогтвортой ажлын байр шаардлагатай байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын зүгээс сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, дотооддоо нэмүү өртгийг бий болгох тал дээр анхаарч буй нь эдийн засгийг өсгөх томоохон хөшүүрэг болж байна.
BPN нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-өө Монгол улсад 2012 оноос амжилттай хэрэгжүүлж ирсэн. Бидний үйл ажиллагаа ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг бөгөөд жил бүр 25-30 чадварлаг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулж, хөтөлбөртөө хамруулж байна. Монгол салбарын хувьд одоогоор 200 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
BPN нь бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж сайжруулах, мөн зах зээлд тогтвортой тэргүүлэгч байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг.
BPN нь дараах 3 үндсэн үйл ажиллагааг явуулж байна:
Бид шударга, нээлттэй, ил тод ажилладаг. Энэ нь итгэлцэл дүүрэн, амжилттай хамтын ажиллагааны үндэс суурь юм.
Бид шударга, анхааралтай, ил тод ажилладаг. Ийнхүү итгэлцэл дүүрэн, амжилттай хамтын ажиллагааны үндэс суурь бий болно.
Бид хамтдаа сэтгэж, анхааралтай сонсож, нухацтайгаар асууж, сэдэлжүүлж, сургах замаар бизнес эрхлэгчдийг өсөлт, хөгжилд хөтөлнө.
Бид аливааг урьдчилан харж амжилтын төлөө хамтран ажиллаж хичээнгүйлэн зүтгэнэ.
Бид тухтай бүсээсээ гарч, асуудлыг өөр өнцгөөс харж, шинэ зүйлийг туршин үзэхийг зоригжуулж дэмжинэ. Ингэснээр бид байнга суралцаж, сайжирна.
Since the beginning of the program
An effective and motivational leader with a robust international and multicultural perspective. Skilled as a fair and successful negotiator and deeply passionate about developing and coaching people. With numerous years in senior management positions, I bring extensive international experience, including a number of years in Australia, the USA, and in Brazil. Adept at managing change and crises, I have comprehensive expertise in marketing investment products across Latin America, Southeast Asia, India, China, Korea, and Japan. My vast international network spans various industries, positioning me as a versatile and strategic leader.
Өнөөгийн дэлхий ертөнц дан ганц мэдлэгтэй байхыг бус, харин тэр мэдлэгээ бодит амьдралд үр дүнтэй ашиглаж чаддаг хүмүүсийг илүү үнэлж, шаардаж байна. BPN-ийн хөтөлбөр нь суралцах боломжийг бодит туршлагатай уялдуулж, хувь хүний хөгжлийг цогцоор нь дэмждэг.
Хэрэв та
Боловсрол үнэт зүйл, чиг баримжааг төлөвшүүлж, сургалт ур чадвар, боломжийг нээдэг. Харин энэ хоёрын нэгдэл хүнийг бүрэн хөгжүүлдэг.
Боловсрол, бизнес, нийгмийн хариуцлагыг уялдуулсан BPN-ийн нэг хэсэг болж, өөрийн хөгжилд шинэ боломж нээгээрэй.
Тантай удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
BPN Mongolia-д уулзацгаая!