BPN -ийн хөтөлбөрийн оролцогч DEW брэндийн үүсгэн байгуулагч
2020 оны 7 сараас BPN-ийн хөтөлбөрийн 2 удаагийн Workshop-д хамрагдсанаар урд өмнө нь сонсож байгаагүй боловч яг эрхэлж буй бизнест минь тохирсон хэрэгтэй мэдээллүүдийг олж авснаар BPN-ий хөтөлбөрийн оролцогч болохоор шийдсэн билээ. BPN хөтөлбөрт хамрагдсанаар “Зах зээлд чиглэсэн компани удирдлага”, “Цагийн менежмент”, “Хамт олноо урам зоригжуулах” сэдэвт сургалтуудад хамрагдсан бөгөөд тухайн сургалтуудад хамрагдсанаар эрхэлж буй бизнесээс гадна хувь хүний хөгжилд минь маш их ахиц, дэвшил гарч байгааг дуулгахад таатай байна. Мөн BPN-ий найрсаг хамт олон хөтөлбөрийн оролцогчдынхоо ажлын байранд зочлон, тухайн салбар бүрт нь тохирсон зөвлөгөөг хүргэж, онол практик хослуулан оролцогч нэг бүртэй илүү ойр дотно харилцдаг нь жижиг дунд бизнес эрхлэгч бид бүгдэд алдаж болохгүй алтан боломж юм.
Хөтөлбөрийн оролцогч болсноор 6 удаагийн үнэ төлбөргүй көүчинг үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон бөгөөд цар тахлаас улбаатай энэ хүнд хэцүү цаг үед тохирсон, хэрэгжүүлж болохуйц үнэтэй зөвлөгөө өгч байгаа нь хямралыг давж туулан бизнесээ аварч үлдэх цаашлаад бизнесээ хэрхэн амжилттайгаар удирдах үйл явцад минь маш их тус нэмэр болж байгаа. Мөн цаашлаад алсын хараагаа хэрхэн зөв тодорхойлж түүндээ ямар арга замаар хүрэх, санхүүгээ хэрхэн сахилга баттайгаар удирдах, бизнестээ хөрөнгө оруулах гэх мэт маш олон үнэ цэнтэй мэдээллүүдийг ойлгомжтой, сонирхолтой, таатай мөн зөв системтэйгээр сургалт, семинар зохион байгуулан бизнес эрхлэгч бид бүгдэд хүргэдэг BPN-ий найрсаг хамт олон болон Швейцар экспертүүддээ маш их талархаж буйгаа илэрхийлье.