Миний хийж буй ажил яалт ч үгүй амжилтад хүрнэ гэсэн итгэлийг сургалтад суух болгонд, уулзалт, зөвлөгөө авах болгонд өгдөг газар бол BPN.
Танай хамт олонд, хийж буй ажилд нь маш их талархаж байна.
“Хүнсээрээ эрүүлжье” ХХК-ийн захирал Б. Болорцэцэг
.
Юуны өмнө BPN-ийн нийт ажилагсад, хамт олонд Монгол улсын нийт аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буйд гүнээ талархаж илэрхийлж байна.
2026 оны 2 сард нийт 3 өдөр зохион байгуулагдсан Маркетингийн сургалтаас сурсан зүйлс маш их байгаа бөгөөд цаашид өөртөө болон компанидаа илүү үр дүн гаргах боломжтой боллоо. Бүх мэдлэгээ бодитоор буулгаж, туршлагаа зөв дэс дараатай, системтэйгээр хэрэгжүүлэн ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн та бүхэн биднийг чин сэтгэлээсээ жижиг гэж гололтгүй хүлээн авч, зөвлөж, ойлгож туслаж явдагт гүнээ талархал илэрхийлье.
Ангилдаг хогийг сав үйлвэрлэгч
“Мөнхийн Сарнай Бадрах” ХХК-ийн
гүйцэтгэх захирал: М.Оюунтуяа
.
2023 оноос хойш BPN-тэй холбогдон сургалтуудад хамрагдаж эхэлсэн. Сургалт бүрээс шинэ санаа, мэргэжлийн түвшиний мэдээлэл авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна.
Зарим сургалтад 2 дахь удаагаа сууж байгаа ч сургалт бүр дээр өөр өөр талын өнцөгөөс харж тусган авч байна.
Хөтөлбөрийн оролцогч болж бизнесийн дараагийн түвшинд шилжиж байгаадаа маш их баяртай байна.
BPN-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Додо дент ХХК-ийн захирал З.Энхцэцэг
.
Маркетингийн сургалтад 2 өдөр хамрагдахдаа маш олон зүйлийг мэдэж авлаа. Сургалтын агуулга болон арга барил хүссэн хэмжээнд хийж чадлаа гэж дүгнэж байна.
Байгууллага дээрээ маркетингийн ямар нэг ажил хийх гэхээр хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, урьд нь авч байсан сургалтууд дээр тэгэх ёстой ингэх ёстой гэдэг байсан бол энэ удаагийн сургалтаар яагаад ингэх ёстойгоо ойлгож авлаа. Бүх авсан байсан мэдээллээ багцлаад, цэгцэд нь оруулах шиг боллоо гэж бодож байна.
Рене багшийн сургалт явуулах арга барил, жишээ бүгд хүний гүн руу ордог тул сургалт авах маш дуртай болж байгаа. Мөн Сүнжидмаа орчуулагчийн ур чадвар, илүү үг оруулахгүй орчуулдаг нь сургалтын чанарт нөлөөлж үр дүнтэй сургалт бий болгоход хүргэдэг.
ВPN багийнхан бүгд сэтгэл зүрхээрээ оролцож бүх зүйлийг нарийн детайл явуулж онцгой анхаарал тавьдагт нь талархаж байна.
Сурагч
EASTERN NOODLE ХХК-ийн захирал М.Мөнхзул
.
Байгууллагын хөдөлгөх хүч болох багаараа ''Management Training'' сургалтад хамрагдаж нэг өдрийг маш үр өгөөжтэй өнгөрөөлөө.
Багийн гишүүд маань байгууллагын эрхэм зорилго, алсын хараагаа удирдлага болгон түүндээ хөтлөгдөн ажиллах нь тэдэнд илүү урам өгдөг талаар мэдлээ.
Мөн манай байгууллага ямар соёлтой болох, нэн түрүүнд байгууллагын соёлоо зөв тодорхойлох, соёлоо багийн гишүүдээ хүргэх нь маш чухал юм байна гэсэн ойлголтыг авч, эргэцүүлэн бодоход хүргэсэн тархи сэргээсэн сургалт байлаа .
Цаашид байгууллагын соёлоо эрүүл, зөвөөр төлөвшүүлэх нь багийн гишүүдэд эрч хүчтэй, урам зоригтой ажиллах боломжтой мөн ажлын бүтээмжээ өндөр болгох хөшүүргэ юм байна гэдийг олж мэдсэн.
Ажлын талбарт багийн гишүүд бусад гишүүдтэй хэрхэн амжилттай хамтарч ажиллах боломжтой, мөн хувь хүнийхээ ур чадварыг таньсан, өөрийгөө хэн вэ? Ямар арга барилтай хүн вэ? Ямар чадвараа ажлын талбарт хөгжүүлэх нь ажлаа өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэхэд эергээр нөлөөлөх боломжтой олж харсан нь олзуурхалтай.
.
Санжайн хишиг ХХК -ийн гүйцэтгэх захирал
BPN-ийн гол үйлчилгээний нэг болох бизнес көүчинг маш сонирхолтой болдог. Бидний хүссэн, шаардлагатай сэдэв дээр биднээс асуулт асууж ойлгуулах замаар көүчинг эхэлнэ. Үүний дараа уг асуудлыг илүү тодорхой, нарийн, цогцоор нь харахад туслах ажлыг хамтдаа хийдэг. Харин ойлгосноо илүү сайжруулах, хэрэгжүүлэх нь тухайн бизнес эрхлэгчийн даалгавар болдог.
Миний хувьд бизнесийн нэг чухал зорилт болох алсын харааг тодорхойлох көүчинг үйлчилгээ авсандаа сэтгэл маш хангалуун байна.
.
BPN -ийн хөтөлбөрийн оролцогч DEW брэндийн үүсгэн байгуулагч
2020 оны 7 сараас BPN-ийн хөтөлбөрийн 2 удаагийн Workshop-д хамрагдсанаар урд өмнө нь сонсож байгаагүй боловч яг эрхэлж буй бизнест минь тохирсон хэрэгтэй мэдээллүүдийг олж авснаар BPN-ий хөтөлбөрийн оролцогч болохоор шийдсэн билээ. BPN хөтөлбөрт хамрагдсанаар “Зах зээлд чиглэсэн компани удирдлага”, “Цагийн менежмент”, “Хамт олноо урам зоригжуулах” сэдэвт сургалтуудад хамрагдсан бөгөөд тухайн сургалтуудад хамрагдсанаар эрхэлж буй бизнесээс гадна хувь хүний хөгжилд минь маш их ахиц, дэвшил гарч байгааг дуулгахад таатай байна. Мөн BPN-ий найрсаг хамт олон хөтөлбөрийн оролцогчдынхоо ажлын байранд зочлон, тухайн салбар бүрт нь тохирсон зөвлөгөөг хүргэж, онол практик хослуулан оролцогч нэг бүртэй илүү ойр дотно харилцдаг нь жижиг дунд бизнес эрхлэгч бид бүгдэд алдаж болохгүй алтан боломж юм.
Хөтөлбөрийн оролцогч болсноор 6 удаагийн үнэ төлбөргүй көүчинг үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон бөгөөд цар тахлаас улбаатай энэ хүнд хэцүү цаг үед тохирсон, хэрэгжүүлж болохуйц үнэтэй зөвлөгөө өгч байгаа нь хямралыг давж туулан бизнесээ аварч үлдэх цаашлаад бизнесээ хэрхэн амжилттайгаар удирдах үйл явцад минь маш их тус нэмэр болж байгаа. Мөн цаашлаад алсын хараагаа хэрхэн зөв тодорхойлж түүндээ ямар арга замаар хүрэх, санхүүгээ хэрхэн сахилга баттайгаар удирдах, бизнестээ хөрөнгө оруулах гэх мэт маш олон үнэ цэнтэй мэдээллүүдийг ойлгомжтой, сонирхолтой, таатай мөн зөв системтэйгээр сургалт, семинар зохион байгуулан бизнес эрхлэгч бид бүгдэд хүргэдэг BPN-ий найрсаг хамт олон болон Швейцар экспертүүддээ маш их талархаж буйгаа илэрхийлье.