BPN-ийн “Компанийн залгамж халаа” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Швейцарийн тэргүүлэх экспертүүд Claudia Buchmann болон Frank Halter нарын удирдлага дор BPN-ийн “Компанийн залгамж халаа” 2 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтаар оролцогч бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесийн бодит нөхцөл байдалд тулгуурлан стратегийн чухал шийдвэрүүдийг гаргах боломж бүрдсэн. Тухайлбал:

  • Залгамж халааг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг хугацааг тодорхойлох
  • Өөрт нийцсэн залгамж халааны оновчтой шийдлийг сонгох
  • Хариуцлага болон удирдлагыг үргэлжлүүлэх хүнийг тодорхойлох

зэрэг бизнес эрхлэгч бүрийн хувьд онцгой чухал асуудлуудыг хамрав.

Сургалт нь оролцогчдын дунд өндөр сонирхол татсан бөгөөд олон нийтийн хүсэлтийг үндэслэн 2028 онд дахин зохион байгуулахаар болсон байна.

 

Үр дүн олдсонгүй