
BPN нь бизнесээ ахисан төвшинд хөгжүүлэх, үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй бизнес эрхлэгчийг хөтөлбөртөө хамруулан, дэмжин ажилладаг. Бизнес эрхлэгч та манай хөтөлбөрт хамрагдсанаар тусгайлсан бизнес зөвлөгөө, бизнесийн удирдлагын суурь мэдлэг олгох сургалтууд, бусад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, бизнесийн туршлага солилцох боломжтой.
BPN-ийн хөтөлбөрт хамрагдахад хоёр жилийн хугацаатай сургалт, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сургалт, зөвлөгөө, нийгэмлэгийн талаарх мэдээллүүд тусгагдсан байна.
Хөтөлбөрт хамрагдахад дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Зөвлөгөө ба сонгон шалгаруулалтын үйл явц
Та хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаснаар бизнес төлөвлөгөө болон санхүүгийн үр ашгийн тооцоо хийх тал өдрийн зааварчилгаа өгөх сургалтад хамрагдана. Уг сургалтаар бидний өгөх хялбаршуулсан загварын дагуу өсөлтийн төлөвлөгөө, санхүүгийн үр ашгийн тооцоогоо хэрхэн боловсруулах талаарх мэдлэгийг олж авна.
Бизнес эрхлэгчийн боловсруулсан төлөвлөгөө, бичиг баримт дээр үндэслэн Швейцар эксперттэй танилцах уулзалтыг хийх ба ингэснээр албан ёсны хөтөлбөрийн оролцогч болох юм.